ШИНЭЛЭГ ШИЙДЛИЙГ БИД ТҮГЭЭНЭ

2017/11/20

         Хэвлэлийн салбарын тэргүүлэгч Мөнхийн Үсэг ХХК ээлжит шинэ технологи, шинэлэг шийдэл бүхий төрөл бүрийн танилцуулга,хэвлэмэл сурталчилгаа, брошурыг бизнес эрхлэгч та бүхэнд зориулан үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ.  Хэвлэлийн салбарын тэргүүлэгч Мөнхийн Үсэг ХХК ээлжит шинэ технологи, шинэлэг шийдэл бүхий төрөл бүрийн танилцуулга, хэвлэмэл сурталчилгаа, брошурыг бизнес эрхлэгч та бүхэнд зориулан үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ.  

                

 

Таны бизнесийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг тань илүү сонирхолтой хэлбэрээр бусдад таниулах боломжтой бусдаас ялгарсан өвөрмөц загвар хийцтэй шинэлэг шийдэл бүхий брошур хэвлэлтүүдийг хүссэн хэмжээ, загвар, тоогоор захиалан хэвлүүлээрэй.

               

Байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэлийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлсээр ирсэн Мөнхийн Үсэг ХХК нь Монголдоо анхлан 5c, 6c, 7с лак, металл гадаргуу дээрх хэвлэлт зэрэг орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ.

Тэгвэл энэ удаад ч мөн ялгаагүй таны хүссэн ямар ч хэлбэр, зүсэлт, нугалаас бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг агуулсан танилцуулга сурталчилгааг хэвлэж эхлээд байна.

                 

Таны бизнест өнгө нэмсэн, бусдаас ялгарсан, өвөрмөц бас шинэлэг маркетинг сурталчилгааг хэрэгжүүлэхэд тань бид туслах болно.

Та 7014-0459 дугаараар бидэнтэй холбогдоорой.