ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ISO9001:2015 ШИНЭЧИЛСЭН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2017/08/04

 Хэвлэлийн салбарт технологиор тэргүүлэгч Мөнхийн Үсэг ХХК нь анх 2010 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа  нэвтрүүлж  монголдоо уг стандартыг нэвтрүүлсэн 31 дэхь байгууллага, хэвлэлийн салбартаа анхдагч байгууллага болж байсан.

Энэ хугацаанд Стандарт хэмжилзүйн газраас давтан аудит 2, магадлан аудит 10 удаа хийлгэж үл тохиролгүй ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр чанарын удирдлагын шинэчилсэн стандарт болох  ISO9001:2015 стандартруу шилжиж гэрчилгээгээ гардан авч байна.  ISO9001:2015 стандартийн шааардлагыг хангаж уг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр бүтээгдэхүүний чанарыг улам бүр сайжруулах боломжтой болж байгаа юм. 

Энэхүү шинэчилсэн стандарт нь илүү практикт суурилсан бөгөөд байгууллага зарим нэг өөрсдийн үйл ажиллагаатай холбоогүй шаардлагуудыг биелүүлэхгүй орхих, Эрсдэлд суурилсан сэтгэлгээ, манлайлал чадамж зэрэг байгууллагыг илүү чадавхижуулах шинэ шаардлагууд нэмэгдсэн, Байгууллагын стратеги төлөвлөлтийг чанарын менежментийн тогтолцоотой уялдуулах боломжтой болсон зэрэг давуу талуудтай юм.

Энэхүү стандартын шаардлагыг хангаснаар бүтээгдэхүүний дамжлага бүр дээрх хариуцлага нэмэгдэж эцсийн бүтээгдэхүүний чанар улам бүр сайжрах боломжтой болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.