"ХАМГИЙН ГОЁ БЭЛЭГ"-ИЙН БАГЦ ХУДАЛДААНД ГАРЛАА

2016/05/24

Азхур номын их дэлгүүр хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудын оюун ухаан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхХАМГИЙН ГОЁ БЭЛЭГнүүдийг худалдаанд гаргалаа.

Хүүхдийн баяраар та ямар бэлэг сонгох гэж байна? Өхөөрдөм, оюунлаг, бүтээлч, амттай бас дээр нь сайн үйлсэд зориулагдсан олон онцлогтой ХАМГИЙН ГОЁ бэлгүүдээ танилцуулж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдийн насны онцлогт тохирсон, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд тусгайлан гаргасан олон төрлийн багцуудыг Азхурын ах эгч нар нь бяцхан дүү нартаа зориулан бэлдсэн байгаа. Эдгээр багцууд нь 8,500-25,000 төгрөгийн үнэтэй бөгөөд төрөл бүрийн ном, амттануудаас гадна үнийн дүнгээс хамаарч өнгийн харандаа зургийн дэвтэр, чихмэл тоглоомын сонголтуудтай.  Хамгийн гоё бэлэг нь оюунлаг, бүтээлч, тусч бэлэг гэсэн онцлог шинжүүдийг агуулсан.

Оюунлаг бэлэг

Хүүхдүүдийн нас, хүйс болон сонирхолд нийцүүлсэн уран зохиол, танин мэдэхүй, сэтгэхүйн, үлгэрийн гэх мэт маш олон номын сонголттой.  

Бүтээлч бэлэг

Байгальд ээлтэй цаасан савлагаатай бөгөөд хайрцгийг дахин ашиглаж   угсардаг тоглоом бүтээх боломжтой. Энэ нь хүүхдийн бүтээлч сэтггэлгээг хөгжүүлээд зогсохгүй байгаль дэлхийгээ хайрлах, дахин ашиглах эко дадал хүмүүжлийг бий болгоно.

Тусч бэлэг

Таны худалдан авсан бэлэг тутмын үнийн дүнгийн 10% нь асрамжийн газрын бяцхан багачуудад хамгийн гоё бэлэг болон очих болно. Та өөрийн хүүхэд, дүү нартаа бэлэг аваад зогсохгүй олон олон хүүхдүүдийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяраар баярлуулах болно.

Хамгийн Гоё бэлгүүд нарны зам дагуу байрлах Азхур номын дэлгүүрүүдээр  худалдаалагдаж байна. Захиалга өгөх болон хүргэлтээр худалдан авах боломжтой. 

Монголын ирээдүй болсон хүүхэд бүхэн жаргалтай байг, хүүхэд бүхэн мэдлэгтэй байг.

Захиалгын утас: 89009851