СУРАГЧИД “МӨНХИЙН ҮСЭГ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

2017/03/29

   

      Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн бага ангийн сурагчид “Мөнхийн үсэг” компанийн үйлдвэртэй танилцах аялал хийв. Тэд үйлдвэрийн үйл ажиллагаа, шат дамжлага болон ном бүтээх үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдүүд ном бүтэх үйл явцыг өөрийн нүдээр харсан, хэчнээн их хүч хөдөлмөр шингэдэг болохыг ойлгосон тул ном сурах бичгээ ариг гамтай хэрэглэж, эрхэмлэн дээдэлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн тэд үйлдвэрлэл үйл ажиллагаа хэрхэн явагддаг ажил бүхэн сайхан гэдгийг ойлгож ухамсарлаж цаашдын хичээл сурлагадаа шамдан суралцах буй за. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар тэдэнд ирээдүйн зорилгоо тодорхойлох, мэргэжлээ сонгох, өөрийн дуртай зүйлээ мэдэж авахад ихээхэн дэм болох нь дамжиггүй.