МӨНХИЙН ҮСЭГ ХХК “ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

2017/04/07

 

     Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дөрөвдүгээр сарын  7, 8-ны өдрүүдэд Тэнгэр плаза төвд  “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөгийг  зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх юм.

Тус өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд, жижиг дунд үйлдвэр эхлэгчид анх удаа нэгдсэн байдлаар үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байгаараа онцлогтой. Цаашид энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Тус өдөрлөгт Мөнхийн Үсэг ХХК, Аз хур ХХК, Эко Пак Монгол ХХК оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэлээ.  Хэрэглэгчид тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг таалан сонирхож, компанийн талаар эерэг сэтгэгдэлтэй байсан юм.