МӨНХИЙН ҮСЭГ ХХК САЛБАРТАА АНХЛАН АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

2016/11/23

     

     Мөнхийн Үсэг" ХХК Монголд анх удаа хэвлэлийн салбарт ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлж байсан бол 2015-2016 онд ISO 14051 стандарт нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлэн Монголдоо төдийгүй Ази Номхон Далайн бүс нутагт “ЗАГВАР БАЙГУУЛЛАГА” болж гэрчилгээгээ гардан авлаа. 

     ISO 14051 стандарт нь хүрээлэн буй орчны менежмент бөгөөд материалын урсгал зардлын тооцооллыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр Үйлдвэрлэлийн хаягдал алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах улмаар бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжөөс хүртээх замаар амжилтын түүхийг бий болгоход дэмжлэг үзүүлж Азийн улс орнуудад түгээн дэлгэрүүлж тэргүүн туршлагыг бий болгох зорилготой.