“ЗӨВ МОНГОЛ ХҮН” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЯЛАГЧДАА ТОДРУУЛАВ

2017/05/05

           Мөнхийн Үсэг ХХК нь байгууллагаараа суралцагч, шинэлэг, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байгууллага байх зорилгынхоо хүрээнд “хүний нөөцийн бодлого”-оо шинэчлэн сайжруулж, байгууллагынхаа ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах нөхцөл бололцоогоор хангахыг зорин ажиллаж байна.        

            Энэхүү бодлогын хүрээнд ажилтан албан хаагчдын ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, байгууллагын болон хувь хүний хөгжлийн шинэ гарцыг нээх зорилготойгоор байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын дунд “Зөв монгол хүн” илтгэлийн уралдааныг зарласан билээ. Уг уралдаан амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргаж, ялагчдаа тодруулаад байна.