Мэдээ, мэдээлэл

“Эрүүл-Аюулгүй Ажлын Байрыг Дэмжигч Байгууллага”-аар шалгарлаа

2012 оны 03-р сарын 07
Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамнаас жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Эрүүл-Аюулгүй Ажлын Байрыг Дэмжигч Байгууллага” шалгаруулах уралдаан 2011 оны 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаанд уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, зам тээвэр гэх мэт улс орны бүх салбарыг хамарсан 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нийт 67 үзүүлэлтээр өрсөлдсөнөөс Мөнхийн Үсэг ХХК амжилттай оролцон 1-рбайрт шалгаран цом, өргөмжлөлөө гардан авлаа. 

Хэвлэлийн үйлдвэрүүдийн дунд зохиогддог Спортын тэмцээнд тэргүүллээ

2011 оны 11-р сарын 07
Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог  Спортын тэмцээн уралдаан 2011 оны 11-р сарын 05-06-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.


“Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан: Аймгийн цолтой дөрвөн бөх их шөвөгт үлдсэн анхны барилдаан боллоо

2011 оны 06-р сарын 13
Монгол улсын хэвлэлийн салбарын тэргүүлэх байгууллага “Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн түүхийг нэгэн шинэ хуудсаар зузаатгасан явдал боллоо. 2011 оны 06-р сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд болсон “Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Рагчаа тэргүүтэй 128 бөх зодоглосноос гадна олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглож 4 давж 2008 оноос хойш Монгол бөхийн өргөөнд анх удаагаа зодоглосон нь бөхөд хайртай монгол түмний мэлмий баясгасан явдал болов.  

Хавтан шарах үйлчилгээ

2011 оны 05-р сарын 30
2010 оны 5-р сараас эхлэн хальс боловсруулах дамжлагыг халж компьютерээс хавтанд буулгах Японы CTP тоног төхөөрөмжийг суурилуулан хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад зориулан зах зээлийн доод үнээр ХАВТАН ШАРАХ үйлчилгээг үзүүлж эхэллээ. Энэхүү технологийн давуу тал нь: •   Бүтээгдэхүүний хэвлэлтийн чанар эрс сайжирна.  •   Бүтээгдэхүүний хэвлэлт нэгэн жигд гарна. •   Богино хугацаанд хавтанг шарах боломжтой. /А1 форматын 1 ширхэг хавтанг 3 минутанд шарна./   № Хавтангийн төрөл Захиалга авах үнэ 1 А1 хавтан 10,000 төгрөг 2 А2 хавтан 6,000 төгрөг 3 В1 хавтан 14,000 төгрөг 4 В2 хавтан 8,500 төгрөг 5 В3 хавтан 3,500 төгрөг Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70140459, 319658 утсаар холбогдоно уу.  


2010 оны Монгол Улсын “ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийн нэгээр шалгарлаа

2011 оны 03-р сарын 25
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр “ТОП 100 аж ахуйн нэгж”-үүдийг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр улсын төсөвт оруулсан татварын хэмжээ, ажлын байр, нийгмийн хариуцлага зэргээр шалгаруулан өргөмжилдөг билээ. “Мөнхийн Үсэг” ХХК энэхүү шалгаруулалтад 3 дахь удаагаа шалгарч ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр өргөмжлөгдлөө. 

Үйлдвэрийн шинэ барилгыг ашиглалтанд орууллаа.

2011 оны 02-р сарын 19
Үйлдвэрийн шинэ барилгыг ашиглалтанд орууллаа. Мөнхийн Үсэг ХХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2010 онд Олон улсын стандартын шаардлага хангасан агааржуулалт, гэрэлтүүлэг бүхий үйлдвэрлэлийн зориулалтын байрыг ашиглалтанд орууллаа.


Нийт 8 үр дүн - хуудас 1/2
Санал асуулга

Та хэвлэлийн компаниа сонгохдоо ямар үзүүлэлтийг чухалчилдаг вэ?
Бүтээгдэхүүний үнэ
Чанар
Үйлдвэрлэх хугацаа
Нэр хүндтэй
Байршил
Найдвартай байдал
Үйлчилгээ
Бусад
Захиалга хүлээн авах   [976 - 11 - 319658,    976 - 70140459 ]
Copyright© 2011 Мөнхийн үсэг ХХК, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн SuperGraviton LLC