Түүхэн замнал
Хэвлэлийн үйлдвэрлэлийн түүхийн хуудсыг бичилцэж буй Мөнхийн Үсэг ХХК нь 1991 оноос хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Монголын хэвлэлийн салбарт тэргүүлэгч үйлдвэрийн нэг билээ.
1991 он
Хөтөл хотхонд “Сэргэлэн” пүүс байгуулагдав.
1995 он
Өндөр хэвлэлийн технологиос офсет хэвлэлийн технологид шилжив.
1996 он
Улаанбаатархотын салбар “Сэргэлэн” компани “Мөнхийн Үсэг” нэртэй болон гэрчилгээ авав.
1998 он
“Мөнхийн Үсэг” компанийн шинэ байрыг ашиглалтанд оруулав.
2002 он
Монголд анх удаа 4 өнгийн офсет хэвлэлийн “RYOBI-524” автомат хэвлэлийн машиныг үйлдвэртээ суурилуулав.Тус машиныг суурилуулсан нь 2 өнгийнмашинаар хэвлэдэг байсан манай улсаддэвшилтэт технологи болж чадсан.
2007 он
Таван өнгийн хамгийн том форматын сүүлийн үеийн RYOBI-925 хэвлэх машиныг үйлдвэрлэлдээ суурилуулав. Энэ нь хэрэглэгчдэддотооддоо богино хугацаанд хамгийн томформатаар, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхболомжийг нээсэн.
2008 он
Хальс боловсруулах технологийг халж, компъютерээс шууд хавтанд буулгах СТР технологийг ашиглаж эхлэв.
2009 он
RYOBI-755 хэвлэлийн машин суурилуулаж Лентикуляр хэвлэл, пластик хэвлэл, 5С, 6С үйлчилгээг монголын зах зээлд анх нэвтрүүлэв.
2010 он
2010.11.18-ны өдөр ISO 9001:2008 гэрчилгээ гардан авснаар Монгол хэвлэлийн салбарт чанарыг эрхэмлэгч анхны байгууллага болов.
2011 он
В1 формат буюу Монголд хамгийн том форматын тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацааг 2-3 дахин богиносгоод байна
Мөнхийн Үсэг ХХК нь шинэ үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулав

Үзэл баримтлал: Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.
1991 он. Хөтөл хотхонд “Сэргэлэн” пүүс байгуулагдав.