2010 оны “Хэвлэлийн Салбарын Онцлох Энтрепренёр”-оор шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас оны шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж, үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуй нэгжүүдийн ололт, амжилтыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Entreprenuer-2010 наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 14 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

 

Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, шинээр бий болгосон ажлын байр, шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи, бизнесийн хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагатай ажил зэрэг олон үндсэн үзүүлэлтээр дүгнэн Салбарын шилдгүүд болон ТОП-10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг бөгөөд тус шалгаруулалтаас Мөнхийн Үсэг ХХК 2010 оны “Хэвлэлийн салбарын онцлох Энтрепренёр”-оор тодорч Хүрэл меркури цом, өргөмжлөлөөр шагнууллаа.

Захиалга хүлээн авах   [976 - 11 - 319658,    976 - 70140459 ]
Copyright© 2011 Мөнхийн үсэг ХХК, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн SuperGraviton LLC