Хэвлэлийн үйлдвэрүүдийн дунд зохиогддог Спортын тэмцээнд тэргүүллээ
Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог Спортын тэмцээн уралдаан 2011 оны 11-р сарын 05-06-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн хэвлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй 11 байгууллагын 270 гаруй ажилтнууд спортын 5 төрөл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, дартс, ширээний теннисээр 24 медальт байрны төлөө өрсөлдсөн. Мөнхийн Үсэг ХХК-ийн хамт олон 4 алт, 1 мөнгөн медальтайгаар багийн оноогоор тэргүүлэн шилжин явах цомыг 2011 онд дахин гардан авлаа.
· Гар бөмбөг – Алтан медаль
· Ширээний теннис /Эмэгтэй/ - Алтан медаль
· Ширээний теннис /Эрэгтэй/ - Алтан медаль
· Дартс – Алтан медаль
· Шатар /Эрэгтэй/ - Мөнгөн медальтус тус хүртлээ.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе!


Үзэл баримтлал: Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.
1991 он. Хөтөл хотхонд “Сэргэлэн” пүүс байгуулагдав.