Үзэл баримтлал: Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.
1991 он. Хөтөл хотхонд “Сэргэлэн” пүүс байгуулагдав.
1995 он. Өндөр хэвлэлийн технологиос офсет хэвлэлийн технологид шилжив.
1996 он. Улаанбаатархотын салбар “Сэргэлэн” компани “Мөнхийн Үсэг” нэртэй болон гэрчилгээ авав.
1998 он. “Мөнхийн Үсэг” компанийн шинэ байрыг ашиглалтанд оруулав.
2002 он. Монголд анх удаа 4 өнгийн офсет хэвлэлийн “RYOBI-524” автомат хэвлэлийн машиныг үйлдвэртээ суурилуулав.Тус машиныг суурилуулсан нь 2 өнгийнмашинаар хэвлэдэг байсан манай улсаддэвшилтэт технологи болж чадсан.
2010 он. “Хэвлэлийн Шилдэг Брэнд” шагнал.
2010 он. ТОП 100-н аж ахуйн нэгжийн нэг.
2011 он. “Монголд Үйлдвэрлэв - 2011” үзэсгэлэнгээс “Болор судар хэвлэлийн газар “Хэвлэлийн салбарын шилдгийн шилдэг” Гранпри, цом.
2010 он. Хэвлэлийн салбарын шилдэг Энтрепренёр.