2010 оны Монгол Улсын “ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийн нэгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр “ТОП 100 аж ахуйн нэгж”-үүдийг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр улсын төсөвт оруулсан татварын хэмжээ, ажлын байр, нийгмийн хариуцлага зэргээр шалгаруулан өргөмжилдөг билээ. “Мөнхийн Үсэг” ХХК энэхүү шалгаруулалтад 3 дахь удаагаа шалгарч ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр өргөмжлөгдлөө.

 

Манай компани 2010 онд улс орныхоо эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлдэг шилдэг татвар төлөгч байхын зэрэгцээ боловсрол, соёл урлаг, ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг шйидвэрлэхэд томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн нь дээрх нэр хүндтэй шагналыг авахад нөлөөлсөн. Мөн бид дотоодын хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангах, гадагшаа чиглэсэн урсгалыг багасгах зорилгоор хэвлэх үйлдвэрлэлийн салбартаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсний зэрэгцээ Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн “ЭкоПак Монгол” ХХК, программ хангамжийн чиглэлийн “VSM” ХХК-иудыг байгуулан 70 гаруй ажилтныг ажлын байраар хангаад байна.  Бидний ололт амжилтын үндэс нь болсон хэрэглэгч, үйлчлүүлэгчид та бүхнийхээ ажил үйлст амжилт бүтээлийн дээдийг хүсье. 

Захиалга хүлээн авах   [976 - 11 - 319658,    976 - 70140459 ]
Copyright© 2011 Мөнхийн үсэг ХХК, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн SuperGraviton LLC