Хайрцаг, сав баглаа боодлын ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР НЭЭГДЛЭЭ
Мөнхийн Үсэг ХХК нь 2009 онд зах зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн цаасан хайрцаг, сав баглаа боодлын анхны бүрэн автомат үйлдвэр бүхий “ЭкоПак Монгол” ХХК-ийг байгууллаа.
Бид импортыг орлож, гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалыг бууруулахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч компаниудад чанар стандартын шаардлага хангасан цаасан хайрцаг, сав, баглаа боодлыг богино хугацаанд, хэрэгцээт хэмжээгээр нь нийлүүлж эхлээд байна.
Манай компани хоногт 15000-20000 ширхэг хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй түүхий эдээр хүнсний, гоо сайханы, ахуйн хэрэглээний, түргэн хоолны, эмийн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний бүхий л төрлийн үелээтэй, үелээгүй, бор, цагаан хайрцгийг үйлдвэрлэж байна.
Бидний давуу тал :
- Дотооддоо хүссэн хэмжээгээр өнгө, хэмжээ харгалзахгүй бүх төрлийн цаасан хайрцаг үйлдвэрлэж байна.
- C&E буюу жижиг том үелээгээр 3-5 давхар хайрцаг хийнэ.
- Байгаль орчинд хоргүй, Улсын Мэргэжлийн ХяналтынЕрөнхийГазраас баталгаажсан түүхий эд, материалаар үйлдвэрлэл явуулж байна.
- Нэмэлт үйлчилгээ (лак, бүрэлт, фольга) хийх боломжтой.

Үзэл баримтлал: Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.
1991 он. Хөтөл хотхонд “Сэргэлэн” пүүс байгуулагдав.