Шинэ мэдээ
Хэвлэлийн үйлдвэрүүдийн дунд зохиогддог Спортын тэмцээнд тэргүүллээ
2011/11/07
Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог Спортын тэмцээн уралдаан 2011 оны 11-р сарын 05-06-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
“Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан: Аймгийн цолтой дөрвөн бөх их шөвөгт үлдсэн анхны барилдаан боллоо
2011/06/13
Монгол улсын хэвлэлийн салбарын тэргүүлэх байгууллага “Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн түүхийг нэгэн шинэ хуудсаар зузаатгасан явдал боллоо. 2011 оны 06-р сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд болсон “Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Рагчаа тэргүүтэй 128 бөх зодоглосноос гадна олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглож 4 давж 2008 оноос хойш Монгол бөхийн өргөөнд анх удаагаа зодоглосон нь бөхөд хайртай монгол түмний мэлмий баясгасан явдал болов.
Хавтан шарах үйлчилгээ
2011/05/30
2010 оны 5-р сараас эхлэн хальс боловсруулах дамжлагыг халж компьютерээс хавтанд буулгах Японы CTP тоног төхөөрөмжийг суурилуулан хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад зориулан зах зээлийн доод үнээр ХАВТАН ШАРАХ үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Энэхүү технологийн давуу тал нь:
• Бүтээгдэхүүний хэвлэлтийн чанар эрс сайжирна.
• Бүтээгдэхүүний хэвлэлт нэгэн жигд гарна.
• Богино хугацаанд хавтанг шарах боломжтой. /А1 форматын 1 ширхэг хавтанг 3 минутанд шарна./
№
Хавтангийн төрөл
Захиалга авах үнэ
1
А1 хавтан
10,000 төгрөг
2
А2 хавтан
6,000 төгрөг
3
В1 хавтан
14,000 төгрөг
4
В2 хавтан
8,500 төгрөг
5
В3 хавтан
3,500 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70140459, 319658 утсаар холбогдоно уу.
2010 оны Монгол Улсын “ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийн нэгээр шалгарлаа
2011/03/25
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр “ТОП 100 аж ахуйн нэгж”-үүдийг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр улсын төсөвт оруулсан татварын хэмжээ, ажлын байр, нийгмийн хариуцлага зэргээр шалгаруулан өргөмжилдөг билээ. “Мөнхийн Үсэг” ХХК энэхүү шалгаруулалтад 3 дахь удаагаа шалгарч ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр өргөмжлөгдлөө.
2010 оны “Хэвлэлийн Салбарын Онцлох Энтрепренёр”-оор шалгарлаа
2010/12/30
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас оны шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж, үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуй нэгжүүдийн ололт, амжилтыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Entreprenuer-2010 наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 14 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ бүтээгдэхүүн
Реклам
Санал асуулга
Та хэвлэлийн компаниа сонгохдоо ямар үзүүлэлтийг чухалчилдаг вэ?
Бүтээгдэхүүний үнэ
Чанар
Үйлдвэрлэх хугацаа
Нэр хүндтэй
Байршил
Найдвартай байдал
Үйлчилгээ
Бусад
Захиалга хүлээн авах [976 - 11 - 319658,
976 - 70140459 ]
Copyright© 2011 Мөнхийн үсэг ХХК, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн SuperGraviton LLC

Үзэл баримтлал: Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.
1991 он. Хөтөл хотхонд “Сэргэлэн” пүүс байгуулагдав.





