Нийгмийн хариуцлага

  • Жил бүрийн 5-р сарын 09-ний өдөр БСШУЯамны харъяа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн бага, дунд ангийн нийт сурагчдад сурах бичиг, уран зохиолын ном, хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэдэг.
  • Урлаг, утга зохиолыг дэмжих, уншигч уран бүтээлчдийг уулзуулах зорилгоор “Болор цом” яруу найргийн наадмыг жил бүр ивээн тэтгэж ирсэн бөгөөд 2011 оны “Болор цом”ын ерөнхий июээн тэтгэгчээр оролцсон.
  • 2010 оноос Улсын Драмын Эрдмийн Театртай хамтран ажиллаж, уран бүтээглийг нь дэмжиж ирсэн.
  • Жил бүр зохиолч, яруу найрагчдын уулзалт арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд Төрийн шагналт зохиолчдын уулзалт, Д.Нацагдаржийн шагналтнуудын уулзалт, Болор цомын эздийн уулзалт, Хүүхдийн зохиолчдын уулзалт, Дууны яруу найрагчдын уулзалт, Шог хошин зохиолчдын уулзалт, Ахмад зохиолчдын уулзалт, Зохиолчдын нэгдсэн уулзалт, өдөрлөгийг зохион байгуулаад байна.
  • Монгол Улсын Үндэсний Төв Номын сан, Хүүхдийн номын орднууд болон орон нутгийн номын сангуудад “БОЛОР СУДАР” Хэвлэлийн газрын эрхлэн гаргаж буй шинэ нэрийн ном, бүтээлийн дээж бүрээс номын санд хандивлах, хадгалуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсэн.
  • Эх үрсийн баярын парадыг хамтран зохион байгуулж, 1000 багачуудад бэлэг тараах үйл ажиллагаанд оролцдог.
  • Хүүхэд багачуудын унших сэдэв, агуулга сайтай, чанартай, сайхан номыг олшруулах зорилгоор хүүхдийн зохиолчдын дунд “Шилдэг ном”-ын уралдааныг зохион байгуулан ажилласан.
  • Ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг сайжруулах, амьдрах орчин нөхцлийг дээшлүүлэх зорилгоор үр бүтээлтэй ажиллаж буй 8 ажилтанд орон сууц олгосон.