Танилцуулга

Эрхэм зорилго:

Бид итгэл, сонголтон дээр үндэслэн хэвлэлийн загвар компани байх болно.

Уриа:

Бид өнгийг удирдана

Үзэл баримтлал:

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.

Товч танилцуулга:

Мөнхийн Үсэг ХХК нь 1991 онд хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр хэвлэлийн жижиг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан бол өнөөгийн байдлаар 290 гаруй ажилтан, албан хаагчидтай, хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээс гадна ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа, цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэл, программ хангамжийн салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.  

Үндсэн үйл ажиллагаа:

  • Офсет хэвлэл
  • Торгон хэвлэл
  • Үнэт цаасны үйлдвэрлэл
  • Хаяг шошго үйлдвэрлэл
  • Хайрцаг, сав баглаа боодол
  • PVC бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэх мэт хэвлэлийн бүх төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг.

Зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүд:

  • 1998 онд Төрийн шагналт зохиолчдын уулзалт
  • 1999 онд Д.Нацагдоржийн шагналтнуудын уулзалт
  • 2001 онд "Болор Цом"-ын Эздийн уулзалт
  • 2002 онд Дууны яруу найрагчдын уулзалт
  • 2003 онд Хүүхдийн зохиолчдын уулзалт
  • 2004 онд Шог хошин зохиолчдын уулзалт
  • 2005 онд Монголын Нууц Товчооны сонгомол эхийн зохиогчдын цугларалт
  • 2006 онд Ахмад зохиолчдын уулзалт
  • 2009 онд Зохиолч, орчуулагчдын “Зохиолчдын нэгдсэн уулзалт” өдөрлөгийг амжилттай зохион байгуулаад байна.