Хүний нөөц

Сонгон шалгаруулалт

 

 

Хэрэв та ажилд орохыг хүсвэл дараах анкетийг бөглөнө үү.

АЖИЛ ХҮСЭГЧИЙН АНКЕТ ТАТАХ

"CV, анкетаа hr@munkhiin-useg.mn хаяг руу илгээнэ үү"

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Хүний нөөцийн бодлого

Нэг. Сургалт хөгжил

  • Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үүднээс сургалтыг ажилтнуудын сонирхол болон ажлын байранд тавигдах хэрэгцээ шаардлагад тохируулан төлөвлөж, хамруулдаг.
  • Группийн хэмжээнд ажилтнуудыг дотоод мэдээ мэдээллээр хангах, сургаж хөгжүүлэх, хамт олны уур амьсгал, бүтээмжийг дээшлүүлэх зорилготойгоор бямба гараг бүрийг сургалтын өдөр болгон зарласан.

Хоёр. Ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

  • Нийт ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулдаг.
  • Ажиллаж хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр бүрэн хангасан.
  • ХАБЭА-н хуульд зааснаар шаардлагатай сургалт зохион байгуулж мэдлэг мэдээлэл олгох, хувийн хамгаалах хэрэгсэлээр хангах зэргийг хэрэгжүүлж ажилладаг.
  • Ажлын байрны зохион байгуулалт, техник технологийн шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллага, эрүүл ахуйн стандартыг ажлын байр бүрт мөрдөж ажилладаг.
  • Ажиллагсдад зориулсан биеийн тамир, урлаг соёлын арга хэмжээг дэмжиж зохион байгуулах, тэдгээрт ажилтнуудын идвэхи оролцоог дэмжих, ажлын ачаалалтай холбоотой үүсэх стрессийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

Гурав. Хамт олны дунд зохион байгуулагддаг арга хэмжээ

  • Сар бүрийн нэрэмжит аянууд
  • Шинэ жилийн цэнгүүн
  • Цасны баяр
  • Группийн нэгдсэн золголт /Уламжлалт сар шинийн баяр/
  • Ахмад ажилтнуудын хүлээн авалт
  • Зуны амралт зугаалга
  • Спортын аварга шалгаруулах тэмцээн
  • Менежерүүдийн зөвлөгөөн
  • Оны шилдэг ажилтнуудыг шалгаруулах, шагнал гардуулах ёслол
  • Бизнес төлөвлөгөө гардуулах ёслол